Drive logo

Драйвын хадгалах сангийн функцүүдтэй танилцана уу

Таны эд зүйл, таны зам - Драйвын онцлогууд

 

Таны хадгалах сан Драйв, Gmail, Google Зурагтай ажилладаг тул та файл хадгалах, имэйл хавсралт хадгалах, зургийг Драйв руу шууд нөөцлөх боломжтой. Та мөн хэрэгцээндээ тааруулан илүү том клоуд хадгалах сангийн багц худалдаж авах боломжтой.

Google Драйвын 15 ГБ үнэгүй хадгалах сангийн лого

Зураг, видео, үзүүлэн, PDF, бүр Microsoft Office файлууд. Та ямар ч файлыг Драйв дээр аюулгүй хадгалж болно.

Зураг, документ, хөгжмийг оруулан Google Драйв файлын төрлийн жагсаалт

Драйв дотор файлууд таныг хуваалцах хүртэл нууцлалтай байна. Та бусдыг өөрийн сонгосон файл, фолдерыг үзэх, сэтгэгдэл бичих, засахаар хурдан урих боломжтой. Онлайнаар хамтран ажиллахыг илүү хялбар болгосон.

Google Драйвын нууцлах, хуваалцах сонголтууд

Таны файлын аюулгүй байдал хамгийн чухал. Тиймээс таны ухаалаг утас, таблет, компьютерт юу ч тохиолдсон Драйвын файл бүр аюулгүй хадгалагддаг. Gmail, Google үйлчилгээнүүдэд ашигладагтай ижил SSL аюулгүй байдлын протокол ашиглан Драйвыг шифрлэдэг.

Google Драйв аюулгүйн түгжээ

Google-тэй хамтран ажиллахаар хийгдсэн

 
Gmail зурган хавсралтыг нэг товшилтоор драйв руу хадгална

Gmail доторх хавсралт дээгүүр хулганаа гүйлгэж Драйвын логог хайгаарай. Эндээс та дурын хавсралтаа Драйв руу хадгалж, нэг дор, аюулгүй газар цэгцэлж, хуваалцах боломжтой.

Gmail зурган хавсралтыг нэг товшилтоор драйв руу хадгална

Драйв таны зурган доторх зүйлс, скан хийсэн документ доторх текстийг таних боломжтой. Тиймээс та "Эйфелийн цамхаг" гэж хайгаад, энэ үгийг агуулсан документ дотор текст төдийгүй Эйфелийн цамхагтай зургийг ч олж чадна.

Орегоны эргийн зургийг Google Драйвд хадгалж, Google+ дээр хуваалцсан байгаа нь

Өөрийнхөө зургуудыг Драйвд хадгалаад, Google Зураг дээр гарч ирэхийг нь харна уу. Өөрийгөө зовоохгүйгээр мэргэжлийн мэт янзалсан зурагнууд, дээр нь анимаци, кино, бусад олон зүйлийг бий болгоно.

Chromebook дээрх Google Драйвын дата

Google Драйвыг Chromebook-д суулгасан байдаг тул таны файл, зураг автоматаар нөөцлөгдөнө. Та шинэ Chromebook-тэй хамт 2 жилийн хугацаанд үнэгүй 100ГБ хадгалах сан авна.

 

Апп ашиглан ухаалаг ажиллаарай

 

Бусадтай хамтран бүтээж, ажиллаарай. Документ, файлууд хуваалцах, хүснэгт бүтээх, үзүүлэн хийхдээ манай Докс, Хүснэгт болон Слайд aппуудыг ашиглана уу.

Google Драйвын Докс, Хүснэгт болон Слайдыг хуваалцах боломжтой

Google Маягт таны хурдан судалгаа хийх эсвэл энгийн онлайн маягтаар багийн гарааны бүрэлдэхүүнийг үүсгэх боломж олгоно. Дараа нь хүснэгтэнд цэгцэлсэн үр дүнг үзээрэй.

Google Драйв дээрх Google Маягтын жишээ

Бүдүүвч диаграм, урсгал диаграм үүсгэх, бусад документэд хялбархан нэмэх буюу вэбсайтанд Google Дүрслэл ашиглан оруулах боломжтой.

Google Дүрслэл зураг

Профайл зургаа засаж, орчны тохижилт хийж, санааны зураглал үүсгэж, өөр олон зүйл хийж болно. 100 илүү Драйвын апп-аар олон янзын зүйл хийх боломжтой. Chrome Вэб дэлгүүрээсДрайвын цомог дотроос апп суулгаж туршиж үзнэ үү.

100 гаруй Google Драйв апп байгаа

Драйвыг илүү сайн ашиглаарай

 
Андройд утсаар зураг авч, документыг Драйв руу хадгалах жишээ

Андройдод зориулсан Драйв ашиглан бүх цаасан документээ скан хийгээрэй. Баримт, захиа, тайлан зэрэг документын зургийг авахад Драйв тэдгээрийг PDF болгон хадгална.

Google Драйв офлайн, онлайн горимын хооронд сэлгэх

Та файлуудыг офлайнаар ашигладаг болговол, та онгоцоор нисэх, сүлжээ муу байршилд байх үедээ ч та утас, таблетаас офлайн файлуудыг харах боломжтой.

Google Драйвын файлын хувилбарын түүхийн жишээ

Ихэнх файлын төрлийн хувьд та 30 хүртэл хоногийн өмнөх хувилбарыг харах боломжтой тул, хэн өөрчлөлт хийснийг харах болон өмнөх хувилбарууд руу буцаах боломжтой. Ингэснээр файлын хувилбарыг илүү хялбархан болгосон.